Монгол Улсын Их Хурлын гишүүн
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга
Монгол Улсын Их Хурлын гишүүн
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга
Хүн гэдэг нийгмийн жижигхэн эд, эс юм. Хэрэв энэ нийгэмд амьдарч байгаа хүн бүрийн бүтээсэн түүхийг сийрүүлж, ном болгон түгээдэг бол энэ нь ертөнцийг танин мэдэх хамгийн том толь бичиг болох биз ээ.
Булган аймгийн Хутаг-Өндөр сумын харъяат тээврийн жолооч Балжингийн Жадамба, Булган аймгийн Бугат сумын харъяат циркчин Найдангийн Балжинням нарын зургаан хүүхдийн дөрөв дэх хүү болон мэндэлсэн.
2017-2018 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайдаар ажилласан. Энэ хугацаандаа зам, тээврийн салбарт дараах томоохон арга хэмжээг авч хэрэгжүүлсэн.
Москва хотноо 2017 оны 12 дугаар сарын 2-8-ны өдрүүдэд зохиогдсон “Тээврийн долоо хоног – 2017” Олон улсын арга хэмжээнд оролцох үеэр ОХУ-ын Тээврийн сайд асан М.Ю.Соколов, “Оросын төмөр замууд” НХН-ийн Ерөнхийлөгч О.В.Белозёров нартай уулзаж “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн замын хүчин чадлыг нэмэгдүүлэх, техникийн шинэчлэлийг хэрэгжүүлэх, хөдлөх бүрэлдэхүүнийг шинэчлэх, түүнчлэн, “Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийн хүрээнд төмөр замын төслүүдийг хэрэгжүүлэх боломжийн талаар санал солилцож, хамтын ажиллагааг идэвхжүүлэхээр тохиролцов;
Төмөр замын зурвас газрын асуудлыг Нийслэлийн засаг даргатай хамтран шийдвэрлүүлж, Нийслэлийн Засаг даргын 2017.10.30-ны өдрийн А/813 дугаар захирамжаар Төмөр замын шинэ вокзал барих зориулалттай газрыг чөлөөлж зориулалтын дагуу ашиглахаар болов;
“ОХУ-ын Москва хотноо Тээвэр, логистикийн Олон улсын 23 дугаар үзэсгэлэн “ТрансРоссия/ТрансЛогистик-2018” арга хэмжээний үеэр Төмөр замын дамжин өнгөрөх тээврийг нэмэгдүүлэх зорилгоор “Транзит Монгол-2018” форумыг 2018 оны 04 дүгээр сарын 17-19-ний өдрүүдэд зохион байгуулсан. Форумын үр дүнд Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрсөн БНХАУ-аас Европын болон эсрэг чиглэлд 626 чингэлгийн бухиа галт тэрэг буюу 55 705 чингэлэг дамжин өнгөрсөн нь өмнөх оныхоос 20% нэмэгдсэн байна;
Төв аймгийн Хөшигийн хөндийд баригдах Олон улсын нисэх онгоцны шинэ буудлыг байгуулах төслийн хэлэлцээр байгуулах ажлыг зохион байгуулж, төслийг хэрэгжүүлж эхлүүлсэн. Зам тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ энэ сарын 2-ны өдөр Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дахь “Хөшигийн хөндий”-н Олон Улсын нисэх шинэ нисэх буудал, хурдны замын барилгын явцтай танилцлаа.
2018 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ, ОХУ-ын Тээврийн сайд Дитрих Е.И. нар гарын үсэг зурж, Төмөр замаар дамжин өнгөрөх ачаа тээвэрлэх нөхцөлийн тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг байгуулсан;
Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогод нэмэлт оруулж, Зүүнбаян-Ханги чиглэлийн 280 км, Эрдэнэт-Арцсуурь чиглэлийн 780 км төмөр замыг барьж эхлэх, 2 дахь үе шатанд баригдах төмөр замын нийт уртыг 1900 орчим км болгон өөрчлөх асуудлыг Монгол Улсын Их хурлын 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 71 дүгээр тогтоолоор батлуулсан.
“Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн өөрийн хэрэгцээний дизель түлшинд 1995-2015 онуудад ногдуулсан онцгой албан татварын асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 56 дугаар тогтоолоор шийдвэрлүүлж, 2018 оны 06 дугаар сард УИХ-д өргөн барьсан;
БНХАУ-тай хамтран Тяньжин хотын Дунзян чөлөөт боомтын бүсэд тээвэр логистикийн төв байгуулах ажлыг эрчимжүүлэв. БНХАУ-ын Тяньжин хотын Ардын засгийн газартай 2009 онд байгуулсан "Монгол Улсын Зам, тээврийн яам, БНХАУ-ын Тяньжин хотын Ардын засгийн газар хооронд хоёр талын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх тухай санамж бичиг"-ийг 2018 оны 5 дугаар сард шинэчлэн байгуулж Тяньжин хотын Дунзян чөлөөт боомтын бүсэд хөнгөлөлттэй нөхцөлөөр газар эзэмшиж хамтарсан тээвэр, логистикийн төв байгуулах эрхийг дахин баталгаажуулсан;
Нарийн сухайт-Шивээ хүрэн чиглэлийн төмөр замын ТЭЗҮ-г бэлэн болгож, барилгын ажлыг эхлүүлэх асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж шийдвэр гаргуулсан. “Шивээхүрэн-Сэхэ хилийн боомтын төмөр замын талаар авах арга хэмжээний тухай” Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 232 дугаар тогтоолоор Шивээхүрэн-Сэхэ боомтын зориулалттай төмөр замыг 2019 онд барьж ашиглалтад оруулах, ингэхдээ төрийн өмчийн оролцоотой “Шивээхүрэн төмөр зам” ХХК-ийг байгуулан суурь бүтцийн барилга угсралтын ажлыг эхлүүлэхээр шийдвэрлэсэн;
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын барилгын ажлыг эрчимжүүлэх асуудлыг Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлүүлсэн. Монгол Улсын Ерөнхий сайдын 2018 оны 04 дүгээр сард БНХАУ-д хийх айлчлалын бэлтгэл ажлын хүрээнд 2018 оны 01 дүгээр сард БНХАУ-д айлчилж, Хятадын Тээврийн яамтай Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажлын санхүүжилтийг шийдвэрлэх чиглэлд хамтран ажиллах асуудлыг хэлэлцэн, Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын холболтын цэгийг тохиролцох чиглэлд үргэлжлүүлэн хамтран ажиллахаар тохиролцсон;
Засгийн газрын 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн хуралдаанаар төмөр замын барилгын ажлыг үргэлжлүүлэх, шаардлагатай хөрөнгийн асуудлыг шийдвэрлэх, “Тавантолгой төмөр зам” ХХК байгуулах тухай 242 дугаар тогтоол гаргуулсан;
Шинэчлэн батлагдсан Усан замын тээврийн тухай хуулийг хэрэгжүүлэх, усан замын тээврийн аюулгүй байдлыг хангах хүрээнд “Усан замын тээврийн хэрэгслийн /усан онгоцыг удирдах, жолоодох/ хөвөлтийн аюулгүй байдлын дүрэм”, “Усан замын тээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм” боловсруулж, Зам, тээврийн хөгжлийн сайдын 2017 оны 263 дугаар тушаалаар батлуулан, Хууль зүй, дотоод хэргийн яамны улсын нэгдсэн бүртгэлийн 3861 дүгээрт, мөн ”Усан замын тээврийн хэрэгсэлд техникийн хяналтын үзлэг хийх, тоо бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам”-ыг шинэчлэн боловсруулж, Зам, тээврийн хөгжлийн сайдын 2018 оны 119 дүгээр тушаалаар батлуулж, улсын бүртгэлийн 3957 дугаарт бүртгүүлэн мөрдүүлж эхлүүлсэн.
Ж.Бат-эрдэнэ нь 2013-2016 онд Булган аймгийн Монгол Ардын Намын хороог удирдаж, МАН-ын эрхэм зорилго, үзэл баримтлал, үйл хэргийг аймгийн сум, багт сурталчлан таниулах, намын бодлого, чиглэл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ идэвхтэй оролцуулан Аймаг, сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит сонгуульд олонх болж зорилго, зорилтоо хэрэгжүүлэх үйлсэд их хүч чармайлт гарган ажилласан.
Ж.Бат-эрдэнэ Булган аймгийн ард иргэдийн талархал, итгэлийг хүлээн 2016, 2020, 2024 онд Монгол Улсын Их Хурлын гишүүнээр 3 удаа сонгогдон УИХ-ын гишүүний хувьд 2018-2024 онд 29 хууль санаачилсан, УИХ дахь 11 ажлын хэсгийг ахлан ажилласан нь ил тод нээлттэй болжээ.
2024-2025 онд Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар ажиллахдаа нийт ...... удаагийн хурлаар ....... хуулийн төслийг хэлэлцүүлж, Улсын Их Хуралд өргөн барьжээ.
2025 оны .. сарын ... өдөр Монгол Ардын Намын бүлэг хуралдаж, бүлгийн гишүүдийн олонхийн дэмжлэгээр Бүлгийн даргааг сонгогдон ажиллаж байна.
Чөлөөт бөхийн дэлхийн чансааны оноо олгох олон улсын тэмцээнийг зохион байгууллаа
"ШИНЭ ХӨДӨӨ" ТӨСӨЛ – САНААЧЛАГЧ
"ХҮНИЙ ТӨЛӨӨ ЭДИЙН ЗАСАГ,
ХӨГЖЛИЙН ТӨЛӨӨ , ЗӨВ БОДЛОГО"…
Төрийн бодлогод нөлөөлөхийн тулд намын бодлогоо зөв тодорхойлж, хүн бүр ажилтай, орлоготой байх нөхцлийг бий болгон, үйлдвэрлэлийг хөгжүүлэх, тэр дундаа ЖДҮ-ийг хөгжүүлэх нь зөв хэмээн үзэж, тэрээр “Шинэ хөдөө” төслийг санаачлан, батлуулах хүртэл олон саад бэрхшээл тулгарсан ч тууштай зүтгэсний үр дүнд өнөөдөр Монгол Улсад хэрэгжиж буй олон төсөл, хөтөлбөр, хөдөлгөөний эхлэл тавигдаж, Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих “анхдагч” төсөл болсон юм.
Төслийн хүрээнд 2018 онд бод малын үүлдэр угсаа, үржил шимийг сайжруулах зорилгоор “Сэлэнгэ” үүлдрийн үхрийн дээд өвөг “Грефорд” үүлдрийн бух 25, “Сэлэнгэ” үүлдрийн бух 100 толгой, “Грефорд” үүлдрийн гүн хөлдөөсөн 6000 тун үр, зохиомол хээлтүүлгийн 4 иж бүрдэл бүхий багажийг сум, орон нутагтаа нийлүүлжээ. Төсөл одоо Булган аймгаас гадна хэд хэдэн аймагт хэрэгжсээр байна. Мөн аймгийн хэмжээнд бог малын үүлдэр угсаа, чанарыг сайжруулах зорилгоор Дархан үүлдрийн хуц 200 толгой, Баяд үүлдрийн хуц 160 толгой, Эрчмийн хар ухна 180 толгойг тус тус нийлүүлж, орон нутагт тархаан байршуулжээ
2019 онд Грефорд үүлдрийн бух 15, Сэлэнгэ үүлдрийн бух 44, Сэлэнгэ үүлдрийн бух /1-р үе/ 35, Баяд үүлдрийн хуц 300, Эрчмийн хар ухна 250, Цагаан уул үүлдрийн хуц 80, зохиомол хээлтүүлгийн иж бүрэн багаж 12-ыг олгожээ. Мөн иж бүрэн трактор, тоног төхөөрөмж, дундын техникийг 6 суманд, дуслын усалгааны систем 70 га-д, нийлэг хальсан хүлэмж 101 ширхэгийг сумдад хуваарилжээ.
2016 онд эхлүүлсэн хөтөлбөрөө үргэлжлүүлсээр иргэд, гэр бүлүүдийг дэмжиж, ургацын хэмжээг нэмэгдүүлэхээр усалгааны системийг 8 суманд, нарны эрчим хүчний үүсгүүр бүхий 9 худгийн ажлыг хийж гүйцэтгэв.
Чацарганы талбайн гадна цахилгаан хангамжийн нийлүүлэлт, хөдөө аж ахуйн болон өрхийн үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор арьс нэхий элдэх иж бүрэн тоног төхөөрөмжийг нийт 16 суманд, айраг хадгалах хөргүүрт чингэлгийг Сайхан сумын хүсэлтээр, сүүний хөргөлтийн танк 7 сумдад, хээлтүүлэгч малын тэжээлийн байр, зөгийн бал, тоног төхөөрөмжийг 250 айл өрхөд олгожээ.
ХАА-н бүтээгдэхүүн борлуулах 2 цэгийг улсын чанартай хэвтээ чиглэлийн зам дагуу Түлүүгийн даваа, Булган сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт барьсан нь нутгийн иргэд төдийгүй аялагчдын гол худалдааны цэг болжээ. Булган аймагтаа “Оюунлаг Булган”, “Оюутан зөвлөх”, “Хавдаргүй Булган” зэрэг олон төсөл, хөтөлбөрүүдийг санаачлан хэрэгжүүлсээр байна. Түүнчлэн Булган аймгийн иргэдийн олон жилхүсэн хүлээсэн “Босоо тэнхлэгийн авто зам”-ын ажлыг 2018 онд Зам, тээврийн хөгжлийн сайдын албыг хаших хугацаандаа эхлүүлсэн. Мөн Булган – Орхон сумын чиглэлд 22 км, цаашаа Хишиг-Өндөр сум хүртэл үргэлжилсэн сайхан замтай болсон.
Шинэ хөдөө төсөл бол иргэдийн амьдралыг тэтгэгч, Монгол Улсын хөгжлийн суурь юм.